Виктор Янукович мэдэгдэл хийв
Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн ням гаригт Украинд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдэгдэл хийсэн тухай “www.kyivpost.com” мэдээллээ.
Янукович хэвлэлийнхэнд сонгуулийг хууль бус болсон гэдгийг онцолсон байна.
:
Тэрбээр “Хэрвээ энэ сонгуулийн хууль ёсны байлгахыг хүссэн бол Украины дорнод нутгийн ард иргэдийн саналыг авах ёстой байсан. Гэтэл тэдний саналыг аваагүй. Салан тусгаарлагчдад эзлэгдээд буй 3-4 мужид амьдарч буй хэдэн мянган иргэний саналыг аваагүй. Энэ бол шударга бус үйл явц. Сонгууль бол бүх ард түмний сонголт байх учиртай” гэжээ.
:
Виктор Янукович 2010 онд Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусаагүй байхад эсэргүүцлийн хөдөлгөөнөөс зугтааж, эх орноосоо дүрвэн гараад ОХУ-ын нутагт түр орогнож байгаа юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ