З.Энхболд: Нүүрснээс бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой

img

 

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр  нүүрсийг “цэвэр нүүрс” болгох тал дээр ажилладаг дэлхийн тэргүүлэгчдийн “World clean coal conference” хурлыг нээж үг хэллээ. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар томоохон жин эзэлж буй. 2013 оны статистикаас үзвэл Монгол Улсын ДНБ-ний 18.5 хувийг уул уурхайн салбар үйлдвэрлэж, нийт экспортын 82 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор нүүрсний экспорт нийт экспортын 26 хувийг бүрдүүлжээ. Иймээс энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой юм хэмээн УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.

ы

Мөн тэрбээр, УИХ өнгөрсөн онд тогтоол гаргаж нүүрснээс шингэн түлш гарган авах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас 2018 оныг дуустал чөлөөлж дэмжлэг үзүүлж байгаа. Хүрэн нүүрсийг шингэрүүлж, хийжүүлж эрчим хүчний зорилгоор ашиглахаас гадна ойрын ирээдүйд химийн аж үйлдвэрийн түүхий эд болгох замаар удахгүй дуусч магадгүй газрын тосыг орлуулах талаар туршилтыг хийгээд эхэлжээ. Газрын тосноос гаргаж авдаг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргах боломжтой. Ирээдүйтэй энэ салбарын талаар одооноос бодож эхлэх нь зүйтэй хэмээн хуралд оролцогчдод хандан хэлсэн юм.

б

Түүнчлэн та бүхнийг манай улсын хүрэн нүүрсний салбарт хөрөнгө оруулах, тоног төхөөрөмж технологио зарах болон бүхий л талаар хамтран ажиллахыг урьж байна гээд Монгол улсын УИХ, засгийн газрын зүгээс Та бүхнийг улс төр, хууль эрх зүйн хувьд тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын таатай байдал болон татварын тогтвортой бодлогоор дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

й

Энэхүү арга хэмжээнд бохир  нүүрсийг “цэвэр нүүрс” болгох тал дээр ажилладаг дэлхийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл болсон 40 байгууллагын 140 гаруй төлөөлөгч оролцож байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одоо:
одо л мэдэж байгаа юм уу ааль дээр л дунд сургуульд заадаг л байсан даа чи тнгвнл хичээлээ таслаад сураагүй байхаа
2014-05-28
2222:
xiiz baixgyi chacan chm be
2014-05-28