МАН үйлдвэрчний эвлэлтэй хамтарч, засгийг хавсрах нь
УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд МҮЭХ-ны удирдлагуудтай Төрийн ордон дахь МАН-ын бүлгийн даргын өрөөнд уулзаж байна. Тэд Засгийн газрын эсрэг хамтрах нь тодорхой болжээ. МҮЭХ-ноос саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлдээ эдийн засаг хүндэрч байгаа ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу хэмээн дурдсан.
а
МАН-ынхан ч Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тэд эдийн засгийн хүндрэл нь Засгийн газрын буруу, сайд нар ажиллаж чадахгүй байгаа учраас тэдэнд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн аль алинд нь хариу өгөөгүй. Тиймээс тэд хамтарч, хүч хавсрахаар шийджээ. Өөрөөр бол МАН Үйлдвэрчний эвлэлийг ашиглаж, Засгийн газрын эсрэг ажиллахаар шийдсэн бололтой. Хэдийгээр шаардлага нь нэг боловч огт өөр ашиг сонирхолтой хоёр байгууллагын дундаас ямар шийдэл гарах нь сонирхол татаж байна. МАН-ын хувьд УИХ-д цөөнх учраас хүчгүй. Засгийн газарт бол шаардлага хүргүүлэхээс өөрийг хийж чадахгүй. Тэгэхээр засгийн эсрэг дуугарч байгаа хэнтэй ч хамтрахад бэлэн байгаа. Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд тэдэнд бэлээхэн өгөөш гэсэн үг. Харин тэд боломжийг хэрхэн ашиглах нь таамаг төдий байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ