“World cup” болох хотод онц байдал зарлав

img

“World cup” болох Бразилийн Манаус хотод Амазон мөрний давалгаа эргээс хальж байгаа тул үерийн аюулаас сэрэмжилж онц байдал зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

.

Манаус хотын иргэдийн хурлын төлөөлөгч Жакира Оливейра 180 хоног онц байдал зарлаж, үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар болсноо мэдэгдэв. Тус хотын “Arena Amazonia” цэнгэлдэхэд ирэх зургаадугаар сарын 14-нд Англи, Итали, 22-нд Португал, АНУ-ын хөлбөмбөгийн багууд тоглох юм.

:

Харин Бразилийн нийслэл Рео Де Жанеро хотод хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хэтэрхий мөнгө зарцуулж байгааг эсэргүүцсэн 1500 гаруй иргэн тэмцэл өрнүүлж, цагдаа нартай мөргөлджээ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ