Монгол Казахстаны хоорондох шууд нислэгийг сэргээнэ
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны комиссын VI хуралдаан өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Хуралдаанаар 2016 он хүртэл Монгол-Казахстаны харилцаа, хамын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүд, арга хэмжээний талаар хэлэлцжээ. Тухайлбал Монгол Улс, Казахстаны хооронд хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, байгуулахаар тохиролцсон байна.
а
Үүнээс гадна хоёр улсын хоорондох шууд нислэгийг сэргээх талаар ярилцаж, тохиролцжээ. Энэ хүрээндээ Монгол Улс, БНКазУ-ын агаарын тээврийн байгууллагууд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Монгол,Казахстаны хамтын ажиллагааны комиссын дараагийн хуралдаан 2016 онд Астана хотод болох юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ