Хөрөнгийн биржийн захирлыг маргааш зарлана
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудал эзэнтэй болох нь. Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаагийн хэлж байгаагаар маргааш болох хуралд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын асуудлыг оруулж, шийдвэрлэх гэнэ. Хөрөнгийн биржийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтад нийт долоон хүн өрсөлдсөн бөгөөд тэднээс Сайнбаяр хэмээх хүнийг сонгож, Төрийн өмчийн хорооны хурлаар оруулахаар болжээ. Сайнбаяр нь "Зэрэгт" брокер диллерийн компани болон томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцан ажиллаж байсан нэгэн аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ