Ц.Нямдорж: Сайд нараас тендэрийг холдуулах хэрэгтэй

img

Бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар шийдлээ. Тендэртэй холбоотой уг хуулийн төсөлд гишүүд нухацтай хандаж байсан юм. Тендэрийн маргаанаас ажил үйлчилгээ хугацаандаа явагддагүй, цаг алддаг зэргээр шүүмжилж байлаа. Харин   УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уг хуулийн төслийг дэмжээгүй юм. Тэрбээр "Энэ хуулийн төсөл санаатай юмаа татаж аваад маниусыг амраахгүй юм уу. Анх 1998 онд Тендэрийн хууль баталсан. Дараа нь 2005 онд одоо мөрдөж байгаа тендэрийн хууль баталсан юм. 2008 онд С.Баярцогт Сангийн сайд байхдаа энэ хууль өөрчлөлт оруулсан. Ажлаа хийж чадахгүй болохоороо хууль тонгочуулаад байна. Одоогийн яригдаад байгаа элдэв бэрхшээл дутагдал чинь ажлаа хийж чаддаггүй хүмүүсийн үг. Үүний цаана  хууль, ёс суртахуун тогтдоггүй. Одоо болж бүтэхгүй байгаа асуудал чинь шинэ Засгийн газар гарч ирээд тендэрийг гуяалчихсантай холбоотой. Нэг хэсэг ажлыг нь Сангийн яам хариуцдаг, нөгөө хэсгийг нь ЭЗХЯ, нөгөөхийг нь ЗГХЭГ хариуцдаг. Төрийн захиргааны төв байгууллага бүх тендэрийн ажлыг хийж байна гээд заачихсан.  Хэрэг дээрээ сайд нарыг тендэрээс холдуулах биш улам ойртуулах боломж бүрдэж байна. Үүн дотор чинь авлига, дуусдаггүй шунал чинь явна шүү. Хамгийн буруу тогтолцоог хийж байгаа юм.  Тендэрээс сайд нь хол байх тусам тендэр сайн явдаг. Гэтэл та нар асар их хэмжээний мөнгийг төв аппаратдаа ойртуулж байна. Дарга нарыг тендэрээс холдуулах хэрэгтэй. Би тендэрийг 10 жил хариуцсан. Тендэрийн баримт бичгийг найман сар хэлэлцэж шийдээд, ажлыг нь дөрөвдүгээр сар гэхэд эхлүүлж болдог. Яамдад тендэрийн эрх мэдэл өгч байгаа нь буруу" гэж байлаа. Тиймээс ч гишүүн Ц.Нямдорж уг хуулийн төслийг татаж авах санал гаргаж байв.

.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рагу:
нямкагийн авгайд бүх тендерийг өгчихье.1 хэсэг архины зөвшөөрөл дамлаа биз дээ
2014-05-28
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-28
экс сайд:
өөрөө сайд байх даа тендерт идэвхтэй оролцдог байж дээ.
2014-05-28
irgen:
ah ooroo said baihad bol bolno, busad hun said hiij baihad bolohgui gesen bn.yamar logik ve? bi 10 jil said hiij tender haiutssan genee?
2014-05-28
kkkkkkkkk:
hahahah ene umbvv chin turshlagaa yriad bn uu?? hulgaigaa yriad bn uu? ain?
2014-05-28
туршлагаа гэж:
туршлагатай тендерчин ярьж байна кккк
2014-05-28