Афганистанаас цэргээ бүрэн гаргахгүй
Энэ оны эцэс гэхэд АНУ Афганистанаас бүх цэргээ гаргахаар болсон юм. Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Вашингтонд мэдэгдэл хийх үедээ 2015 онд Афганистанд 9800 цэрэг таван жилийн хугацаатай үлдээхээр болсон гэжээ. Тэрбээр “2016 онд АНУ-ын 1000 орчим цэрэг Афганистанд үлдэж, энхийг сахиулах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Тэгэхдээ шинэ төлөвлөгөө Афганистаны талтай хийхээр зорьж буй аюулгүй байдлын хамтарсан гэрээ байгуулагдах эсэхээс шалтгаалах болно” хэмээсэн байна.
:
АНУ-ын санал болгож буй аюулгүй байдлын хамтарсан гэрээг үзэглэхийг Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай зөвшөөрөхгүй байгаа юм. Барак Обамагийн шинэ төлөвлөгөөний дагуу ирэх 2015 оны эхэн гэхэд үлдсэн 9800 цэрэг Афганистан даяар тархан байрших бөгөөд тухайн оны сүүлч гэхэд тал хувь нь Кабул болон Баграм агаарын баазад байрших гэнэ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ