МАН-ын удирдлагууд үе үеийн гишүүд, сайд нартайгаа уулзаж байна

img

Тусгаар тогтнолын ордны гурван давхарт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газарт  ажиллаж байсан гишүүд, сайд нартай МАН-ын дарга М.Энхболд болон бусад удирдлагууд уулзаж байна. Тэд энэ үеэр Монгол улсын эдийн засгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, МАН-ын дотоод асуудал болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж байна. Тэдний санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж, эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар санал солилцож байгаа аж.

5

 өнөөдөр сүүлийн 20 жилийн хугацаанд босгож ирсэн Монгол Улсын эдийн засаг хоёрхон жилийн дотор унаж, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2013 оны эцсийн байдлаар бүгд сөрөг гарч, эдийн засаг хямралд орж, хөгжлийн хурдац зогсонги байдалд ороод байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр  тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдалд 1,3 их наяд төгрөг буюу ДНБ-ний 7,5 хувь хүрсэн. Инфляци 12,5 хувьд хүрч, цаашид ч инфляци өснө гэдгийг Дэлхийн банкны тайланд тусгасан байгаа нь эдийн засаг хүндэрсэн гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байна.

5

Мөн Монгол улсад бизнес эрхлэх таатай орчин хумигдаж, төрийн оролцоо дарамт улам бүр нэмэгдэж, олон зуун аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өёёөн байхад иргэдийн орлого нэмэгдээгүй нь хүн асын амжиргааны түвшинг өдрөөс өдөрт дордуулж байна. Улс орны эдийн засаг хямралын түвшинд хүрсэн байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээс нуун дарагдуулж, эдийн засаг хямраагүй мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь хямралыг улам даамжруулж байгаа гэлээ.

5

Иймээс улс орны хувь заяаг үүрч ирсэн намын хувьд цаашид хэрхэн ажиллах, хариуцлагагүй эрх баригчидтай ямар хариуцлага тооцох, хүндрэлээс гарах ямар арга замыг эрэлхийлэх талаар санал солилцож байна. Мөн энэ үеэр ахмадууд Үндсэн хуулийн долоо өөрчлөлтийг шинэчлэх, МАН-ын гишүүд сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж, УИХ-ын гишүүд нь бүгд ярьдаг, дараагийн боловсон хүчнээ бэлтгэх, чуулганы танхимд үзэл бодлоо хамгаалж чаддаг байх зэрэг саналуудыг намын удирдлагууддаа хэлж байна.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaa:
turiig bulaaj avah tuluvlguu bolovsruulj bnuu
2014-05-29
??????:
монгол т vмэн тийм тэнэг биш ш v v.юмны vнийг хэн ямар байдлаар зохиомлоор өсгөөд байгааг бид харж л байгаа ш v v. улс орон хөгжөөд ард иргэд хийх юмаа хийгээд явж байна.та нар монгол х vнд хэзээч vнэн хайртай байгааг vйг бид мэднэ. одоо л хайрлах, улс орны хөгжилд сэтгэл зовдог болоо юу.
2014-05-29
tto disko bar:
ene bairand dandaa showuuchid baihiimdoo
2014-05-29
tanhai emee:
ta nariin gaig odoo l 1 saihan uurch zovj yvandaa
2014-05-29
yooy icheech:
yu hutsaad bgaan bee
2014-05-29
yrihaas tsaashgui :
daraagiin bolovson huchin gene shuu ted nariig chine harlaa uzlee nomtoibayr sodbileg teruutei ta nariin urgeljilel bga bizdee ted ard tumnii amidarliig medhuu ah nartaigaa adilhan *nuud
2014-05-29
hut*g mangaruud:
ta nariin uursdiin chine balagiig ene an ats bur zavaaruulj bgaan niileed hamtraad ideltseel tevreldeel yvtsgaaj baisan bizde odoo tgd niileed zasaj chadahgui baij ta nariin ene teneg uls turjiltuus chine bolj bid hohirch bna ard irged yduurliin tuildaa orchilaa maluudaa
2014-05-29