
Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр Төв аймгийн Лүн суманд боллоо. Уг арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэд оролцжээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилд
Төв аймгийн Лүн сумын харьяат 130 гаруй иргэн хилс хэрэгт хэлмэгдэн амь насаа алдаж, хөрөнгөө хураалгаж байжээ. Тиймээс тэдний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоог уг хөшөөг босгосон юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ