"Азийн цагаан дагина"-ыг ингэж үйлдвэрлэдэг
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны ажлын хэсэг “Об пластик”, “Мултипак”, “UB пластик” компаниудын хогны уут үйлдвэрлэж буй үйл явцтай танилцжээ. “Мултипак”, “UB пластик” компанийн хэвлэгч машин нь цагт 20 мянга, тасдагч машин 17 мянган ширхэг уутыг таслах хүчин чадалтай аж. Харин “Об пластик” ХХК өндөр хурдны дөрвөн хэвлэх машины хоёр нь хогийн уутыг хэвлэхэд зориулагдаж байгаа аж. Ингэснээр өдөрт 100 мянган ширхэг хогийн уутыг үйлдвэрлэн гаргаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 200.000, сард 6 сая ширхэг хогийн уут үйлдвэрлэх боломжтой гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ