МАН-ын бүлэг сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт ээлжит бус хурал зарлажээ. Энэхүү хуралдаанаар Засгийн газар болон зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярилцах юм байна. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

:

Учир нь МАН-ын бүлэг 10 хоногийн өмнө хариуцлагагүй ажиллаж байгаа сайд болон албан хаагчдад хариуцлага тооцох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ 10 хоногийн хугацаанд Ерөнхий сайдын зүгээс аль нэг сайд, агентлагийн даргад хариуцлага тооцсон тухай асуудал яригдаагүй. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны талаар хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайн найз:
манийг дэмжих л хэрэгтэй.улс орныг э:лгээр нь хэвтүүлж байгаа алтанхуягтангуудыг төрхөмд нь буцаахгүй бол аль ч давхаргад эдгээр сайд нарын гэх, эрээвэр хураавар энэ мэт хүмүүс олширч, эдийн засаг улам дампуурлаа. маш яаралтай шийдэээээээээчэээ
2014-05-28
zochin:
mah odoo bolimoor yumaa. said ene ter gej shiree sandaltai zuuraldahiin orond ah iin ajliig taivan hiilgeldee. ur dungiin ni hariildaa.
2014-05-28