Дараагийн сайд хэн бэ
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 18:00 цагаас хуралдах гэнэ. Тэд энэ удаагийн хурлаараа Х.Баттулгын ажлыг үргэлжлүүлэх хүний нэрийг тодорхой болгох гэнэ. Х.Баттулга ҮХАА-н сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн ч уг суудал одоогоор түр орлон гүйцэтгэгчтэй байгаа. Харин ҮХАА-н сайдын суудлын эзний нэр өнөө орой тодорхой болох бололтой. Гэвч энэ эцсийн шийдвэр биш. АН-ын Гүйцэтгэх зөвлөл дараагийн сайдын нэрийг Ерөнхий сайдад санал болгож, УИХ дахь АН-ын бүлгээр асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь УИХ-д оруулж ирснээр ҮХАА-н сайд томилогдох учиртай.
ҮХАА-н сайдын албан тушаалд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд асан Д.Нямхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын нэр яригдаж байгаа. Харин тэдний хэн нь ҮХААЯ-ыг толгойлох нь ирэх долоо хоногоос тодорхой болох биз ээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ