Тайландын хэвлэлийнхэн ажил хаяхаа мэдэгдэв
Тайланд улсад армийхан эрхээ тогтоосоноос үүдэж тус улсын 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Зэвсэгт хүчний тэргүүн, генерал Прают Чан Очагийн тушаалаар телевиз, радиог оройны 20.00 цагаас хойш нэвтрүүлэг цацахыг хориглосон бол сонинг хоёр өнжөөд нэг удаа хэвлэлтэд гаргахаар болсон юм. Хэвлэлийнхэн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, армийнхан хэтэрхий даварч байна хэмээн үзэж ирэх долоо хоногоос эхлэн ажил хаяж, Бангкок хотод томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.
5
Их Британиас Тайланд улсад сууж буй Бүрэн эрхт Элчин сайд Жонн Ловер “Хэвлэлийнхэн ажил хаявал Тайландад ардчилал бүрэн утгаараа нуран унах болно” гэж ярьжээ. Хоёр хоногийн өмнөөс эхэлж “Thai TV”-ийн хэсэг сэтгүүлч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тус телевизийн оройн мэдээгээр армийн цэргүүд гудамжаар явж буй иргэдийг зодож буй дүрс бичлэг цацагдсаны дараа телевизийг хааж, эд хэрэгслийг нь улсын өмч болгосон билээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ