Аи-92 шатахууны 57 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд тавдугаар сарын 27-ны байдлаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 49, Аи-92 автобензин 57, дизелийн түлш 42, онгоцны түлшний 13 хоногийн нөөцтэй байгаа аж.
ө
ОХУ-ын “Роснефть” ХХК болон Монголын“НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын хооронд нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд шатахууны хилийн үнэ 900 ам.доллар болсон. Ийм үнэтэй шатахуун ирэх сараас орж ирэхийг Газрын тосны газраас мэдээлж байна. Энэ хугацаанд дотоод дахь ам.долларын ханш буурч, савлахгүй байвал шатахууны үнэ буурах магадлалтай байгаа юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ