Г. Уянга гишүүн хүүхдийн тоглоомын үйлдвэрийн нээлтэд оролцов
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр “Цагцгай” хүүхдийн тоглоомын үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Уг үйлдвэр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны байранд үүд хаалгаа нээсэн юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Г.Уянга, 10 дугаар хорооны засаг дарга Ч.Болормаа, нийгмийн ажилтан Ч.Буянтогтох нар оролцлоо.
a
Тус тоглоомын үйлдвэрийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд одоогийн байдлаар хоёр хүн кластар сургалтад хамрагдаж албан ёсоор үйлдвэртээ ажиллаж эхэлж буй аж. Хэрэв хүчин чадлаараа ажиллавал “Цагцгай” хүүхдийн тоглоомын үйлдвэр 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байртай болгох боломжтой юм байна.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ