Л.Гантөмөр МУИС-ийн багш, оюутнуудтай хоёр удаа уулзжээ
Энэ сарын 21-нд МУИС-ийн оюутнууд сургуульдаа үүсээд буй эмх замбараагүй байдал, сургуулийн захиргааны хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тайван жагсаал хийж, БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс уг асуудалд анхаарал хандуулахыг хүссэн.
7
БШУ-ны сайд оюутнуудыг хүсэлтийг хүлээн авч, энэ долоо хоногийн даваа гаригт МУИС-ийн удирдлагууд болон оюутны төлөөллийг оролцуулан уулзалт хийж хариу өгөхөө мэдэгдээд байсан. Энэ тухай МУИС-ийн оюутан Ө.Мөнхчулуунаас тодруулахад “Бидний төлөөлөл багш нар болон сайдтай хоёр удаа уулзсан. Оюутнуудын зүгээс тавьсан асуудал, шаардлагыг хэлэлцээд шийдвэрлэх шатандаа явж байна” гэсэн хариулт өглөө.
6
Тэгэхээр МУИС-д үүсээд байгаа асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй гэсэн үг. Тэд дахин уулзаж асуудлыг ярилцах юм байна. МУИС-ийн оюутнууд сургуулийн захиргаандаа алдаатай явагдаж байгаа бүтцийн өөрчлөлтөө засч, залруулан оюутнуудад хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг хүргүүлсэн.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ