Украины гоо бүсгүйд захиа бичжээ

img

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” уралдааны 2013 оны ялагч Филиппиний гоо бүсгүй Меган Ян тэмцээнд хамт оролцсон Украины гоо бүсгүй Анна Заячковскаяд захиа бичсэн тухай “lifestyle.in.com” мэдээллээ. Захидалд “Украины гоо бүсгүй Анна Заячковская танд энэ өдрийн мэнд хүргье. Украинд өрнөж буй үймээн самууны улмаас олон хүн амиа алдсанд харамсч байна. “Дэлхийн мисс” холбооноос үүрэг өгсний дагуу энх тайвныг бий болгоход тус нэмэр болохыг танаас хүсье. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг тулд дуу хоолойгоо хүргэхийг хүсч байна” гэж бичжээ.

5

Анна Заячковская Украиндаа нэлээдгүй алдаршсан фото модель бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Орос руу гэрээт моделиор ажиллахаар хилийн дээс алхсан юм. Харин дэлхийн мисс Меган Ян Британий нийслэл Лондон хотод байрлах НҮБ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн сан” байгууллагад төлөөлөгчөөр ажиллаж буй.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

putin:
putin *h geed moskowd avchirch bhad yun uls tur ve
2014-05-28
zochin:
putin gazar nutgiig n bulaan ezleed baihad eserguutsel elerhiilg orostoi hamtran ajillahaas tatgalzah uhaan ene huuhend alga shib.
2014-05-28
оросуудыг украйнаас гарга:
оросын ерөнхийлөгч путинд бичих байж дээ хаяг андуурч сайхан хүүхэн толгой муутай гэж энэ дээ. украйнчууд эх ороноо оросуудаас хамгаалж байгаа оросууд украйны гаүар нутгийг сөөм сөөмөөр хулгайлж байгаа шүү дээ. дайн үймээн самууныг оросууд өдөөж байгаа
2014-05-28
naraa:
chamaig tooloo yu mataraa
2014-05-28
4566:
сайхан охин байна даа
2014-05-28