Газрын тосны хуулийг дэмжиж, "Цагаан суврага"-ыг төр эзэмшинэ

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Газрын тос, байгалийн хий, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгааг хийжээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

6

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монголын эрдэс баялгийн салбарын хууль, эрх зүй тогтвортой байгаасай гэдгийг гадны хөрөнгө оруулагчид хүсч байгаа. Иймд гадны хөрөнгө оруулалтыг татсан, хууль эрх зүйн хувьд бусад орнуудтай өрсөлдөхүйц хууль гаргах шаардлагатай.

6

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хуулийн төслийг өмнө нь Их хурал хүлээж авалгүй буцаасан. Одоо оруулж ирж байгаа хуулийн төсөлд тодорхой саналууд байгаа ч хөрөнгө оруулалтыг муутгасан орчинг бүрдүүлэхээр байна.

6

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

-Хуулийг шинэчлэх нь зөв. Гэхдээ хуулийн өмнөх эрх зүйн орчныг муутгахгүй байх нь чухал. Төсөлд улсын төсвөөр хайгуул хийнэ гэж заасныг сайтар бодох хэрэгтэй зэрэг саналыг хэлцгээж байв.

Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг баталлаа. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

6

Үүний дараа Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Мөн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт (МАК)” ХХК.

6

Төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгасан байна.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-28