МАН-ынхан "тэнгэрээс тоо асуудаг сайд"-ын суудалтай ярих нь
МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хурал зарлаж, Засгийн газрын гурван гишүүний нэгийг сонгож, хариуцлага тооцох тухай яригдаж байсан. Тэгвэл МАН-ынхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын суудалтай ярихаар болжээ. Тэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар болсон байна.
а
Ам.долларын өсөлт, төгрөгийн үнэгүйдэл, төсвийн алдагдал, инфляцийн өсөлт гээд олон асуудлыг үндэслэн МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт 10 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Агуулга нь хариуцлагагүй ажиллаж буй сайд нартаа хариуцлага тооцох тухай байсан. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн товлосон хугацаанд хариу өгөөгүй нь МАН-ынхныг хөдлөхөд хүргэсэн бололтой. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байнгын хорооны хуралдаан дээр "АН-ынхаан, Та нар бүлгийн даргаа соль! Эдийн засаг 10 хувь сэргэнэ. Тэнгэрээс тоогоо асуудаг сайдаа соль! Ахиад 10 хувь сэргэнэ" гэсэн ёжтой зөвлөгөө өгч байсан. Харин энэ удаа МАН-ынхан "Тэнгэрээс тоогоо асуудаг сайд"-ыг нь онилжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ