ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүллээ

img

МАН-ынхныг нэг сайдыг авч хаях саналтай зэрэгцэн АН-ынхан нөгөө сайдыг оруулж ирэхээр болов. Хагас сарын хугацаанд эзэнгүй байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг сайдтай болгох асуудлыг АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцаж, шийдвэр гаргажээ. Тэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр УИХ-ын чуулганаас гарах юм. Харин энэ бүхэнд дэмжигдэж, Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд  болвол тэрээр давхар дээлтэн болно. Давхар дээлээ тайлна хэмээн ажлаа өгсөн өмнөх сайдын албыг өөр нэг давхар дээлтэн хашна гэсэн үг. Ш.Түвдэндорж нь Батлан хамгаалахын сайд, МоАХ-ны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, АН-ын генсекээр ажиллаж байсан нэгэн. 

а

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын суудалд өрсөлдөгчид цөөнгүй байсан. Тус яамны дэд сайд Ц.Туваан,  Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын Байгаль орчин,  хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нарын нэр энэ албанд яригдаж байсан. Гэвч Ш.Түвдэндорж тодорсон нь бараг болох ёстой зүйл байв. Учир нь Үйлдвэр, хөдөө ахуйн сайдын суудал МоАХ-ны мэдлийн квот. Энэ давуу эрхээрээ Ш.Түвдэндорж нэр дэвшлээ. Харин цөөнгүй шат дамжлагын дараа тэрээр давхар дээр өмсөх эсэх нь тодорхой болно.

ө

Шинэчлэлийн Засгийн газрын ажил цаашид урагштай явна гэх баталгаа бараг алга. Нэг сайд нь өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч, түүний орыг нөхөх гэж нам дотроо мунгинаж байх хооронд сөрөг хүчин нөгөө нэгийг нь золиосонд гаргахаар улаарч эхлэв. Энэ сандал ширээний асуудал багагүй хугацаанд яригдана. Харин эдийн засгийг сэргээх 100 хоногийн тоолуур тэднийг хүлээхгүй. 

а

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tubaan t/dorg neree tat
2014-05-29
ан-хан:
хуурамж дипломтон хулгайч хүн, сайн хулгай хийнэ дээ...
2014-05-29
ynshigch:
tuwdendorj chadahgui,umnu ni bhya-iig ynagasan nuhurt said boloh yamar gawiyatai yum be boliochee,an argagui l bolowson huchnii nuutsgui nam yam baina
2014-05-29
зочин:
ажлаа сайн мэддэг туваан нь дээр байсан юм.
2014-05-29
зочин:
ман-ынхан яав л энэ засгийн газрыг ажил хийлгэхгүй байж болох вэ гэж л арга хайж байгаа.ард түмнийг тэнэг гэж бодоод л тэд тэнэг биш гэдгийг одоо болтол мэдэхгүй л байна даа.
2014-05-29
иргэн:
ман-ын ээлжит явуулга.яагаад гэвэл 100 хоногт эдийн засгаа сайжруулчих гээд байгаа болохоор хороо найруулж цаг хожих гэсэн башир аргын нэг нь.эд дахин өөр өөр хор гаргана даа.хараалд идүүлмэрүүд
2014-05-29
иргэн:
ман-ын ээлжит явуулга.яагаад гэвэл 100 хоногт эдийн засгаа сайжруулчих гээд байгаа болохоор хороо найруулж цаг хожих гэсэн башир аргын нэг нь.эд дахин өөр өөр хор гаргана даа.хараалд идүүлмэрүүд
2014-05-29