МАН Н.Батбаярыг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцохоор болжээ.
өа
Эдийн засаг хүндэрч, төсвийн орлого хагас их наядаар тасраад байгаа энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцохийг МАН-ын бүлэг өмнө нь сануулж байсан юм. Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс хэн нэгэнд хариуцлага тооцсон асуудал гараагүй учир МАН-ын бүлэг тэдэнд хариуцлага тооцох асуудлыг өргөн барихаар болсон байна.
өа
УИХ дах МАН-ын бүлгийн хуралдаанаар ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцож, огцруулах хүсэлтийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ