АНУ цэргээ Ливи рүү илгээв

img

Ливи дэх Элчин сайдын яамны аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-ын Засгийн газар тус улс руу 1000 цэрэг илгээсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв. Өнгөрсөн мягмар гаригт буутай этгээдүүд Ливийн шинэ Ерөнхий сайд, бизнесмэн Ахмед Мэйтийкийн Триполи дахь гэр рүү нь гал нээж, амь насанд заналхийлсэн юм. Гэрийнх нь гадаа буудалцаан болсон бөгөөд Ерөнхий сайдын хамгаалалтын албаныхан хоёр этгээдийг баривчилж, шалгаж эхэлсэн аж.

.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл “Триполид үүсээд буй эмх замбараагүй байдлаас шалтгаалж тус улс дахь Элчин сайдын яамныхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд тэнгисийн явган цэргээ илгээсэн”  гэж хэлжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэлд “Ливид ажиллаж, амьдарч байгаа Америк иргэдийн аюулгүй байдал улам эрсдэлтэй болж, хяналтаас гарч байна” гэсэн байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ