"Унадаг дугуйтай аймаг" төслийг хэрэгжүүлэх саналыг хүргүүлжээ

img

 

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд олон ажлыг шат дараалалтай гүйцэтгэж буй. Төслийн зорилго нь унадаг дугуй буюу байгаль орчинд ээлтэй ногоон тээврийн хэрэгслийг иргэдийн хэрэглээ болгож Улаанбаатар хотын иргэд, залууст тулгамдаж буй асуудлууд болох чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилтуудтай юм. Нийслэлд энэ оны төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж эхний ээлжийн замыг эхлүүлэхээр болсон бөгөөд энэхүү төсөл орон нутагт хүрээгээ тэлэхээр болсон.

za

Тэгвэл МЗХ-ноос 2014 оныг залуусаа “Нэгдье” уриаг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд орон нутаг дахь залуучуудаа идэвхжүүлэх, орон нутагт бүтээн байгуулалтыг бий болгох залуучуудаа ажилтай орлоготой болгох, амьдрах нөхцөлийг залуучууд өөрсдийн гараар бүтээх, эко орчныг бий болгох бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм. Тиймээс энэ хүрээнд “Унадаг дугуйтай Аймаг” дэд төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн орон нутаг дахь салбар залуучуудын холбоодод хүсэлт хүргүүлсэн байна.  Монгол улсад унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор уриалга гаргах, дугуйн зам болон дэд бүтцийг хөгжүүлэх, дугуйн зогсоол байгуулах, хот төлөвлөлтөнд тусгуулах гэх мэт олон талт үйл ажиллагааг санал болгосон байна. Одоогоор Ховд аймагт унадаг дугуйн зам баригдаж байгаа аж.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
за больцгоо л доо, хотод л дугуй унадаг юм байгаа биз хөдөө морио унах л хэрэгтэй шд, битгий гадныханыг дуурайх гээд байцгаа л даа
2014-05-29
ub irgen:
hyataduud duguinaasaa salj am‘dral n deeshleed l… manaix dugui ruu zutgeed l ...
2014-05-29