Инноваци ба эмэгтэйчүүд
“Инноваци ба хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриатай эмэгтэйчүүдийн чуулган маргааш 09:00 цагт Төрийн ордонд эхэлнэ. “Монголын оюунлаг эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос санаачлан зохион байгуулж байгаа чуулганд 1600 эрдэмтэн эмэгтэй оролцоно. Энэхүү чуулган нь эх орны хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, техник технологи, инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, оролцоо, оюуны чадавхи, үлгэр дуурайлал, манлайллыг нэмэгдүүлэх, улмаар мэдлэг-үйлдвэрлэл-салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ