Зам засварын ажил долоодугаар сард дуусна

img

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх хотын гудамж замуудын урсгал засварын /нөхөөс/ ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар  хийж гүйцэтгэхээр өнгөрөгч сарын 18-нд гэрээ байгуулжээ.

6

Зам засварын ажил 2014 оны 05 дугаар сарын 23-наас эхэлсэн ба ирэх долоодугаар сарын 01-ний дотор гүйцэтгэж дуусгахыг гэрээнд заажээ. Урсгал засварын ажлыг хийх явцад замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүйгээр тухайн засвар хийх хэсэгт хаалт, тэмдэг тавьж хийж гүйцэтгэх юм аж.

6

Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийх хотын гол болон туслах гудамж замуудын засварын ажлын жагсаалтыг танилцуулж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ