Эдвард Сноудан: Би бол баатар

img

АНУ-ын тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноудан өнгөрсөн амралтын өдрөөр “NBC” телевизэд ярилцлага өгсөн юм. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

6

- “NBC” телевиз Нэгдсэн улсын түүхэнд том гавъяа байгуулсан нэг эрхмийг онцолж байна. Энэ эрхэм бол АНУ-ын тагнуулын ерөнхий газрын цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн асан Эдвард Сноудан. Бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?

- Мэдээж хэрэг энэ ярилцлага өгсөний дараа амьдрал минь ямар болохыг таамаглахгүй байгаа ч гэсэн үнэнд дуртай хүмүүсийн төлөө зөвхөн үнэнийг ярихаа амлаж байна. Би ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалсан, өмгөөлсөн маягаар хариулт өгөхгүй, зөвхөн үнэнийг ярих болно. Тэгэхдээ би Тагнуулын ерөнхий газарт зүгээр ч нэг ажилтан байгаагүй юм шүү. АНУ-ын Засаг захиргааны хүсэлтийн дагуу хэд хэдэн удаа нууц ажиллагаанд оролцож, тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан. Үнэнийг хэлэхэд, би нууц туршуул, мэргэжлийн тагнуулч. Намайг АНУ-ын Засгийн газар долоон жилийн турш бэлдсэн.

6

- Бүүр шоконд орчихлоо. Үнэн гэж үү?

- Тиймээ.

6

- Та өнгөрсөн оны долдугаар сард АНУ-аас нууцаар Орос руу зугтсан. Олон улсын нисэх буудалд 14 хоног байршсаныхаа дараа Ерөнхийлөгч В.Путинд хүсэлт гаргаж, улмаар нэг жилийн хугацаанд түр оршин суухаар болсон. Орос орны тухайд. Энд байх хугацаандаа аюулгүй байдлаа хэрхэн хамгаалж байв. Путинтэй уулзав уу?

- Миний гарт тагнуулын 1.7 сая гаруй нууц материал байна. Энэхүү мэдээллийг зөвхөн АНУ-ын Засаг захиргааны хэдхэн хүн мэддэг. Тэдний хувьд би дайсан. Яг одоогийн нөхцөл байдал дээр авч үзвэл АНУ болон Барак Обамаг сөрөх ганцхан гүрэн, хүн бол Орос, Путин хоёр. Би Орост байх хугацаандаа амь насаа Оросын тусгай хамгаалалтын хүчинд даатгаж байна. Орост байх хугацаандаа хэд хэдэн удаа Ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Тэгэхдээ энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Орос бол ардчилсан гүрэн. Ардчилал ардчилал гэж хоосон орилдог хуурамч гүрэн биш гэдгийг би энд байх хугацаандаа мэдсэн.

6

- АНУ ардчилсан улс уу?

- АНУ бол яахын аргагүй ардчилсан улс. Харин иргэд болон хувийн нууцын хувьд хаалттай ардчилалтай.

- Та хэллээ шүү дээ. Миний гарт 1.7 сая нууц материал байна гэж. Энэ материалуудын хамгийн ноцтой, таныг хүртэл шоконд оруулсан нууцын зэрэгтэй материал бий юу?

- Тиймээ байгаа. Үнэн гэж үү гээд шоконд оруулсан хэд хэдэн материал бий. Энэ материалыг тун удахгүй задлахаар төлөвлөж байна. Одоохондоо биш. Эгзэгтэй үеийг нь тааруулах хэрэгтэй.

6

- Тэр үед юу болох бол?

- Обама үүргээ маш сайн гүйцэтгэж байна. Түүний хар пиар Оросыг ганцаардуулахыг оролдож байх шиг санагдаж байна. Харин энэ материалын тусламжтайгаар Обамагийн вант улсын нууц олон улсад задрах болно. Ардчилал нуран унахыг харна. Бид бол гэрч.

6

- Миний бодлоор нууцаар авсан энэ материалуудаа та ялгаж, шилж байгаад Обамагийн үхлийн цэг дээр давтамжтайгаар онож байх шиг. Жишээлбэл, утас чагнах хэрэг. Германы Канцлер Ангила Маркелийн ажлын болон гар утсыг 10 жилийн турш чагнасан гэх хэрэг олон улсад шуугиан тарьсан?

- Тэд бол нөхөд. Харамсалтай нь сайн андууд биш. Ардуур худал ярьж хуурдаг найзууд. Герман ч гэлтгүй дэлхийн 30 орны төрийн тэргүүний утасны дуудлага гэр бүлийн мэдээллийг АНУ-ын тагнуулын газар мөрдөж, чагнадаг. Би хүртэл “NSA”-д ажиллаж байх хугацаандаа томоохон улстөрч, эрхмүүдийн утсыг чагнадаг байсан.

6

 - АНУ бол таны эх орон. Энэ ярилцлага гарсаны дараа бүх зүйл өөрчлөгдахөөс айхгүй байна уу?

- Үгүй.

6

- Обама таныг дайснаа гэж үзэж байгаа бол АНУ-ын ард түмэн таныг үндэсний баатар гэж үзэж буй. Та эх орныхоо өмнө гавъяа байгуулсан жинхэнэ баатар мөн үү?

- Тиймээ, би АНУ-ын баатар. Нийгмийн муу муухай бүхнийг илчилдэг хүмүүсийг урвагч гэхээсээ илүү баатар гэдэг шүү дээ.

6

- Орост байх хугацаандаа найз охинтой болсон уу?

- Үгүй дээ. Би үл үзэгдэгч шиг л амьдарч байна. Гадуур гарахдаа үргэлж дүрээ хувиргаж, бусдад танигдахгүйг хичээхийг оролдож байна.

6

- Гэр бүл найз нөхөдтэйгээ хэрхэн холбогдож байна. Таны тухай “The Edward Snowden national hero” гэх уран сайхны кино дэлгэцнээ гараад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Энэхүү бүтээлийг үзсэн үү?

- Тэднийгээ маш их санаж байна. Надаас болоод тэднийг зүгээр өнгөрүүлэхгүй үргэлж тагнаж мөрдөж байгааг мэдэж байгаа ч би яаж ч чадахгүй байна. Би гэр бүлээ хамгаалахын тулд амиа өгсөн ч чадна. “The Edward Snowden national hero” киног одоохондоо үзэж амжаагүй л байна.

6

- АНУ-д хөл тавих үеэ. Тэр үед АНУ-ын иргэд таныг хамгаалах болов уу?

- Бодож л байна. Хамгийн түрүүнд гэртээ очоод гэр бүлийнхнээ тэврэх л байх. Тиймээ итгэж байна. Бас найдаж байна. Би гэртээ харьж, энгийн амьдралаар амьдрамаар байна. Аав, ээжийгээ маш их санаж байна. Маш их санаа зовж байгааг минь ойлгооч.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шударга байя залуус аа:
дэлхийн хүн төрлөхтөний эсрэг сайн сайхан амьдралын эсрэг хагалан бутаргах, улс үндэстнийг сүйрүүлэх, нэг улсын болон нэг хэсэг монополичдын дарангуйлал тогтоохын төлөө цэрэг дайны үйлдэл хийж бгаа ану мэтийн улсын нууц ажиллагааг илрүүлж, энх тайван, шударгаар амьдрах үүд хаалгыг харсан энэ залуугийн эх оронч, дэлхийн хүн төрөлхтөний сайн үйлсийн төлөө явуулж бга санаа, зоригийг бахархая........... аль ч дайныг хүсэхгүй.... харин дайныг өдөөдөг ану мэт улсууд дэлхийн хүн амыг тайван байлгаха аа байл аа. буруу үйлдэл бүртй тэсэхий аргагүй тэмцэх нь зөв шүү, эх орон төдийгүй дэлхийн төлөө зүтгэж бга нь зөв зөв зөв.....
2014-05-30
unen:
oros unendee taalagdsan bol yagaad butsax geed baigaa yum be, tegeed xil damnaj ooriinxoo ex oronii tuxai matchixaad butsaad irdeg xun gej baix uu, ger bul dotor xyrtel nuuj xaax zuil baidag, yagaad oros ruu gej, oor oron baij bolno sh dee.. sain ch bai ex oronoosoo ingej urbana gedeg ayj ch bodson xetsuu l dee, tegeed ch orosuud ene xuniig xun talaas ni xaraxuu . medeej teneg boloxiig ni medej xox ineed ni xyrch baigaa, tegeed bas ooriigoo jinxene mergejsen tagnuul gene yy
2014-05-30
hero:
ard tumnii baatar.har sarmagchingiin daisan
2014-05-29
зочин:
манайхан аливааг эргэцүүлж бодох хэрэгтэй дээ. энэ хүнийг бид урвагч гэж байгаач ану-д төр засгийнхнаас бусад энгийн иргэдийн нилээдгүй хувь нь баатар гэж үздэг юм биш үү. ярилцлагын эхэнд америк сэтгүүлчийн асуулт, бас “the edward snowden national hero” гэдэг кино гээд л. яагаад гэдгийг нь эргэцүүлж бодоорой.
2014-05-29
болдоо:
урвагч. үууд цаазлах хэрэгтэй. яаж ч бодсон эх орноосоо урваж болоргүй.
2014-05-29
аааа:
ёстой ичих булчирхайгүй урвагч байна даа. бас болоогүй өөрийгөө баатар гээд байгаа юм даа. эсвэл энэ нөхөр жоохон ёоёотой байх.
2014-05-29
kkkkkkkkkkkkkk:
estoi neg bagtai deeremchin yumdaa .
2014-05-29
kazak:
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2014-05-29
ггг14:
урвагч, өөр хэн ч биш
2014-05-29
bataa:
muu urvagch
2014-05-29
betrayer :
betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer betrayer
2014-05-29
zochin:
америкт хөл тавингуут нь шууд эх орноосоо урвасан гээд буудах хэрэгтэй. энэ нөхөр сайнаа үзэхгүй л байх.
2014-05-29
зочин:
жинхэнэ эх орноосоо урвасан урвагч өөрийгөө од болгох гэсэн арчаагүй амьтан. ямар ч улс оронд нууц хаалттай зүйл гэж байдаг юм. ардчилал яриад бүх юмаа дэлгээд байвал юу болох вэ
2014-05-29
монгол:
дүр эсгэсэн хоосон ардчилал ярьсан өмхий обама болон ану-ын бузар булайг илчилсэн жинхэнэ шударга үнэнч хүн шүү. соц нийгэмд л иргэдээ тагнаж чагнадаг гэж бодож байвал эндүүрч ардчилал хөгжсөн гээд цээжээ дэлдээд байдаг ану новш.
2014-05-29
ёоги:
орсуудтай нийлээд хүн сайнаа үздэггүй юм да. орсуудад морь * шиг зүтгээд *н үхлээр үхсэн өчнөөн монголчуудын түүх бна наан чинь. цэдэнбал чойбалсан лувсаншарав гээ л
2014-05-29
zochin:
ene urvagch odoo sain aa uzehgui baih oo
2014-05-29
amerikaas:
guch ,dochin myangan mongolchuud ene orond amidarch bna. bichig barimtgui bailaa geed neg udaa adlagdaagui,aris ongoor yalguulaagui, doromjluulaagui saihan amidarch bna, ninii huvid olon ydarsan ah,duudee zondoo tus bolson. olon myangan mongolchuud amerikaas ar geree tejeej baigaa shuu. ene snowden gegch bol eh ornoosoo urvasan novsh. odoo haraach orost hetsuu l baigaa baihgui yu.
2014-05-29
зочин:
сноүден яаж ч бие ээ өмөөрөөд үүрд урвагчаараа л үлдэнэ
2014-05-29
лхаа:
эх орноосоо урвах биш. эх орон нэгтнүүдийнхээ эрх чөлөөг хамгаалсан хэрэг. соц нийгмийн муу муухайг уудалсан 1990-д оныхон бас эх орноосоо урвасан гэж үү.
2014-05-29
батаа:
өмхий урвагч үхвэл таарна
2014-05-29
batаа:
хүний эрх чөлөөг хаасан эх орон шорон гэсэн үг хүний эрх чөлөөг дээдэлсэн эх орон бидэнд хэрэгтэй. аз болоход америкт ийм хүн байгаа нь бидний бас аз
2014-05-29
taalagdsangui:
tagnuulch gj eh orniihoo toloo amia denchin tavisan huniig heleh baihdaa
2014-05-29
teneg:
ene hun nadad taalagddaggui ee. ulsiinhaa nuutsiig zadruulj ekh ornoosoo zugatana gej ymar utgatai um be? yg eruul hun bush bh.
2014-05-29
toni:
эх орноосоо урвасан хүн яахаараа баатар болдог юм бэ
2014-05-29
kljda:
tiim shuu ymarch uyd eh ornoosoo urvaj bolohgui! obama d durgui baij bolno. gehde ard tumnii tuluu geed ulsaa orosd aldahviii
2014-05-29
г.болд:
ямарч уед эх орноосоо урваж болохгуй.
2014-05-29