Ц.Нямдорж: Эдийн засгийн хямрал хуулийн хямрал болох гээд байна шүү
УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санал хэлсэн юм. Тэрбээр Өрийн удирдлагын тухай, Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл хууль зөрчиж орж ирсэн. Тиймээс энэ асуудлыг хойшлуулвал ямар вэ гэсэн санал тавьж байна. Мөн гишүүн Ц.Нямдорж "Хадгаламжийн даатгалын хуультай хамт хүчингүй болох хууль одоо мөрдөгдөж байна. Ингэхгүй бол хуулийн халтуур явах гээд байна. Тендэрийн хуулийг дөрөв хоногийн өмнө өргөн бариад, өчигдөр хэлэлцлээ. Бүтэл муутай Засгийн газраас зайгаа барьсан нь зөв байх. Эдийн засгийн хямрал нь хуулийн хямрал болох гээд байна. 100 хоногийн давалгаан дотор хуулийн халтуур хийх гээд байна шүү. Бүгдээрээ Засгийн газраас зайгаа барьсан нь дээр шүү, УИХ-ын дарга аа" хэмээж байлаа. Хэлэлцэх асуудлаа шийдэх гээд бүтэн өдөржин болох нь. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийг хойшлуулъя. Харин төсвийн хүрээний мэдэгдэл зургаадугаар сарын нэгэнд батлагдсан байх ёстой учир хэлэлцээд дэмжигдэхгүй бол Засгийн газарт буцаая" гэв.
6
Ингээд Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогын талаарх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ