Зэрэглэлтэй зочид буудлын тоо нэмэгджээ

img

Аялал жуулчлалын үндэсний төвд зочид буудлын зэрэглэл тогтоолгохоор нийт 20 аж ахуй нэгж хүсэлтээ ирүүлжээ. Энэ дагуу дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох комисс 16 зочид буудалд “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” стандартын дагуу үнэлгээ хийсэн байна. Тэдгээрээс зургаан зочид буудлыг хангалттай үнэлгээ авсан учраас зэрэглэлийг нь ахиулсан байна. Зэрэглэл нэмсэн зочид буудлуудыг

6

танилцуулбал:

1.   “Кемпински хаан палас” зочид буудал - 5 од

2.    “Корпорейт хотел” зочид буудал – 4 од

3.   “Парк” зочид буудал – 4 од

4.   “Нью вэст” зочид буудал – 3 од

5.   “Эрдэнэт инн” зочид буудал – 3 од

6.   “Нарны өртөө” зочид буудал – 3 од

Монгол Улсын хэмжээнд одны зэрэглэлтэй нийт 66 зочид буудал байдгаас нь 59 нь Улаанбаатарт, 7 нь орон нутагт байрладаг аж.

4

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

түвшин:
кемпински 5 одтой байж чадах уу??kkkk
2014-05-29