Ким Кардашиан нөхрийнхөө овгийг авлаа
Реппер Кейни Уэст Ким Кардашиан нар Итали улсад бал сараа тэмдэглэж буй. Тэгвэл Ким Кардашиан шинэ нөхрийнхөө Уэст овгийг нь авсан тухайгаа “Twitter” хуудас дээрээ бичжээ. Кимийн “Twitter”, “Instagram”, “Facebook” зэрэг олон нийтийн сүлжээний хаягууд нь бүгд Ким Кардашиан Уэст гэх нэртэй болсон байна.
Кейни “Twitter”-тээ “Хэрвээ хоёр дахь хүүхэд минь төрвөл Ким Уэст гэх нэрийг өгөх болно. Бид жаргалтай байна. Миний овгийг авч, охиныг минь төрүүлсэн эхнэртэй баярлалаа” гэж жиргэжээ.
“TMZ” сайтын бичсэнээр, Ким хуримыг нь зөвшөөрөлгүй сурвалжилж, зураг авсан долоон сайт, хоёр сонинг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. Тэрбээр хуримынхаа маргааш нь гурван телевизийг шүүхэд өгсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ