“MH370” онгоц осолдсон нь золгүй явдал гэв
Энэ оны гуравдугаар сарын 8-ны шөнө Малайзын нийслэл Куала Лумпураас Бээжин орох гэж яваад сураггүй алга болсон “MH370” онгоцны сураг гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Австралийн Тээврийн аюулгүй байдлыг хангах агентлагийн мэдээлж буйгаар Малайзын энэ онгоц шатахуун нь дуусч Энэтхэгийн далайд унасан гэжээ.
“Онгоцны электрон систем, бүх бичлэгийг задлан шинжилж үзсэн шинжээчдийн хийсэн дүгнэлтээс үзэхэд онгоц шатахуун нь дууссан, онгоцыг барьцаалсан болон устгаагүй гэдгийг илрүүллээ. Тиймээс “MH370” онгоц осолдсон нь золгүй явдал” гэжээ. Үүнээс гадна мэргэжилтнүүд онгоц хөөрөөд Энэтхэгийн далай дахь агаарын нислэгийн “М641” гэсэн замаар явсан гэдгийг илрүүлсэн байна. “MH370” онгоц энэ замаар нисэхдээ багийн гишүүд нь ухаангүй, онгоц нь авто нислэгийн горим дээрээ байсан гэж дүгнэлт гаргасан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ