400 гаруй мянган төгрөгийн архи, тамхийг улсын орлого болгожээ
2014-05-29

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургуулийн дэргэдэх хүнсний дэлгүүр, мухлаг, ТҮЦ-үүдэд шалгалт хийжээ. Шалгалтад Багануур дүүргийн сургуулийн ойролцоо 300-500 метр зайд байрлалтай таван хүнсний мухлаг, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд тус бүр 31 газар, Сонгинохайрхан дүүрэгт 16, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 23, Налайх дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 10 нийт 135 худалдааны газар хамруулсан байна. Шалгагдсан хамрагдсан ТҮЦ нь харьяа дүүргийнхээ хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад бүртгүүлээгүй, худалдаа явуулах ажлын байр, орчин нөхцөл нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, гар угаах болон ариун цэврийн өрөө, агуулахгүй, хүнсний мухлагууд нь зориулалтын бус байртай байжээ. Мөн 81 газрын 69 буюу 86% нь барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдаагүй, засвар шинэчлэл хийдэггүй, 65 хувь нь усан хангамж нь төвлөрсөн шугамд  холбогдоогүй байсан аж. Нийт 50 хүнсний дэлгүүрийн 21 буюу 42 хувьд нь дотоод хяналт шалгалт хангалтгүй байгааг нь тогтоогджээ. 

ө

Хяналт шалгалтаар улсын байцаагчийн 5 актаар 87 нэрийн 1015 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, улсын байцаагчийн 2 актаар 113 ширхэг 422.300 төгрөгийн бүтээгдэхүүн /архи, тамхи/-ийг улсын орлогод оруулж, 7 аж ахуйн нэгжид 2.370.000 төгрөгийн, 16 иргэнд 717.000 төгрөгийн, нийт 23 иргэн аж ахуйн нэгжид 3.087.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
сувдаг сэтгэлт:
монголын тер ард иргэдээ шулж мелжих, луйвардах, хошгируулах зэрэгт унэхээр мэргэжлийн ендер тувшинд ажилладагийн нэг жишээ энэлдээ. сургуулийн ойр архи тамхи зарахгуй байхад тэр орчноор тамхи татсан, эсвэл архи уусан, унэртуулсэн хун явахгуй байж чадах уу? одоо архи зардаг дэлгууруудийн тоог багасгана (архитай тэмцэх шилдэг арга олсон нь энэ юм байх) гэж ирээд л яриад байх болов. нэртэйгээр нь архийг бурмесен хорьчихлдоо. аливаа зуйлийг хориод байхаар ямар байдгийг мэддэг л баймаар... энэ бол бугд шал худал ажил. ердее хэдхэн тооны том дарга эсвэл баячуудынхаа бизнесийг л дэмжиж буй нь тэр. эм хангамжийн байгууллагын хун их хуралд гараад нууцаар архи уйлдвэрлэж зараад л... архитай тэмцэх тухай ярьж хуулийн тесел санаачлаад л... арга нь зев байгаа биз???!!!
2014-05-29
ochiro:
tegeed haahiig ni haagaachee. hedhen togrogoor torgood l boloo u ???
2014-05-29