Дэлхийн I дайны үеийн ховор зургууд
Дэлхийн I дайн гарсаны 100 жилийн ой ирэх сард тохиох юм. Түүхэнд уг дайн 1914 оны зургадугаар сарын 29-нөөс 1918 оны арваннэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилсэн хэмээн тэмдэглэджээ. Дайнд 70 сая орчим цэрэг оролцож 10 сая хүн амиа алдсан гэдэг.
6
Фото: Reuters/Photo
Францын хурандаа. Дайны үеэр амиа алдсан 2000 гаруй цэргийн оршуулгын газарт. Энэхүү дайн аллагаар эхэлсэн гэдэг. Австри-Унгарын хаан ширээний залгамжлагч Арчдуке Франз Фердинанд 1914 оны зургадугаар сарын 28-ны өдөр амиа алдсанаас болж дайн гарах шалтаг болжээ. Мөн Европын томоохон гүрнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британий хаант улс, Франц болон Итали зэргийн имперализм үзлийн төрийн бодлогонууд нь дайн үүсгэх бас нэгэн түлхэц болжээ.
6
Фото: Reuters/Photo
Францын армийнхан Германы нууц хуаранг эзлэв. Зургадугаар сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, Белги, Люксемберг болон Франц руу хийсэн Германы довтолгоо мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм.
6
Фото: Reuters/Photo
Парис дахь Германы жагсаал зогссон өрнө фронтын тулаан тогтмол үргэлжилсэн бөгөөд 1917 он хүртэл бараг өөрчлөгдөөгүй юм. Харин дорны фронтод Оросын арми Австри-Унгарын хүчний эсрэг амжилттай тулалдаж байсан боловч Германы армийн улмаас ухарсан.
6
Фото: Reuters/Photo
1915 он. Дэлхийн I дайны үед хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Франц улсын генерал Хоратио Херберт Китченер болон хурандаа Алберт Братьер нарт морин цэргийн хорооны цэрэг хүндэтгэл үзүүлж байна.
6
Фото: Reuters/Photo
1916 оны дөрөвдүгээр сар. 9.5 метрийн урттай их буу.
6
Фото: Reuters/Photo
Берлиний цэргийн хуаранг ажиглаж буй Францын морин цэргийн генерал Эмила Эгене Велин.
6
Фото: Reuters/Photo
Өдрийн хоолоо идэж буй Франц цэргүүд.
6
Фото: Reuters/Photo
Өмнөд Франц. Өвчсөн үхрийн мах. Үхрийн махаар цэргүүдийн хоол хүнсийг хангахаас гадна бай болгон ашигладаг байжээ.
6
Фото: Reuters/Photo
Газар доорх хонгилд байршсан мэргэн буудагчид.
6
Фото: Reuters/Photo
Амралт.
6
Фото: Reuters/Photo
Франц Германы хил. Хилийн хамгаалалтын цэргүүд. Өрнөд фронтод германчууд идэвхитэй дайрч байсан хэдий ч Америкийн тал тулаанд орж ирэн холбоотнууд Германы армийг хэд хэдэн амжилттай дайралтаар ухрахад хүргэсэн юм. Герман хувьсгалын асуудалтай байсан учир 1918 оны арваннэгдүгээр сарын 11-нд галаа зогсоосон гэдэг.
6
Фото: Reuters/Photo
155 метрийн цаадахыг харвах чадалтай бага оврын буу.
6
Фото: Reuters/Photo
Германы цэрэгжсэн армийн цэргүүдийн өглөөний бэлтгэл.
6
Фото: Reuters/Photo
Буутай нохой.
6
Фото: Reuters/Photo
Францын генерал Жосеф Жоффре гавьяа байгуулсан цэргүүдэд шагнал гардуулав.
6
Фото: Reuters/Photo
Францын цэргүүдийн алжаалаа тайлдаг “The Chalet” клуб.
6
Фото: Reuters/Photo
Дайны дараа Герман, Орос, Австри-Унгарын хаант улсууд цэргийн болон эдийн засгийн хувьд ялагдсан гэгддэг.
6
Фото: Reuters/Photo
1925 онд Үндэстний холбоо нь дахин ийм мөргөлдөөн болгохгүйн тулд үүсгэн байгуулагдсан. Европын националист үзэл дайн болон эзэнт гүрнүүдийн задрал, Германы ялагдал болон “Версайллесийн гэрээ”-ний асуудлын улмаас үүссэн бөгөөд энэ нь Дэлхийн II дайн гарах шалтаг болсон гэдэг.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ