Ойрын өдрүүдэд шороон шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас энэ сарын 30, 31, ирэх зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд ихэнх нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Иймээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага гэр орон, барилга байгууламж, хашаа хорооны даруулга, бэхэлгээг сайтар хангах, засч сэлбэх. Барилгын өргөгч автомашин, цахилгаан дамжуулах агаарын шугам, шон, цамхаг, уурын зуухны яндан, зар сурталчилгааны самбар зэргийн ойр орчимд байгаа тохиолдолд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж амь нас, эд хөрөнгөө хамгаалах.
Мөн хүүхдийн баярын өдөр хүчтэй салхи шуургатай байх тул бага насны хүүхдэд тавих хараа, хяналтыг эцэг эх, асран хамгаалагчид сайн зохион байгуулахыг зөвлөж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ