Бекхэм 40 сая найздаа талархлаа илэрхийлэв
Английн амьд домог Дэвид Бекхэм өөрийнх нь “Facebook” хуудаст like дарж, найз болсон 40 сая хүнд талархлаа илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Нэг мэдсэн чинь 40 сая найзтай болчихож. Баярлалаа найзуудаа. Би долоохон жилийн дотор 40 сая найзтай болсондоо баярлаж байна. Намайг хайрлаж, биширдэг фэнүүддээ баярлалаа” гэжээ.
Судалгаагаар Бекхэм “Facebook” хуудастаа зургаа байршуулахад цагийн дотор 1.4 сая like цуглуулж чаддаг гэнэ. 2013 онд Бекхэм эхнэр Викториагийн хамтаар “Vogue” сэтгүүлд гарсан зургаа өөрийнхөө хаягтаа байршуулаад 72 цагийн дотор 19 сая like цуглуулж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ