“Улаанбаатар – Марафон”-ы хураамж 2000-15000 төгрөг

img

“Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын долоонд болно. Марафонд оролцогчдыг 06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Боловсролын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Ар Монгол трайвэл” групп, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд бүртгэх юм байна.

ө

“Улаанбаатар – Марафон”-д оролцогчид уралдах зайнаас хамаарч, тодорхой хэмжээний хураамж төлөх аж. Тухайлбал, 42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах гүйгчид 2000 төгрөгийн хураамжийг төлөх юм байна. Энэхүү хураамжийг төлж, энгэрийн дугаар авснаар гүйлтийн тэмцээнд оролцох эрхтэй болох аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ