Хамба лам “Бурхан ээж”-үүдтэй зоог барина

img

Хүүхдийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Амьдрах ухаан төвтэй хамтран “Бурхан ээж” ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ энэ  сарын 31-ний 11:00 цагт Гандантэгчинлэн хийдийн Жанрайсаг бурханы урд талбайд болох аж. Ёслолын үйл ажиллагаанд Гандантэгчинлэн хийдийн лам нар оролцож, хүрэлцэн ирсэн ээжүүд, хүүхдүүдэд зориулан Цагаан дарь эх, Алтан ганжуур хурах бөгөөд “Бурхан ээж”-ээр шалгарсан эхчүүдтэй хамба лам Д.Чойжамц хүндэтгэлийн  зоог барих юм байна.

ө

55-аас дээш настай, улс орондоо ихийг хийж бүтээсэн чадварлаг иргэн болгон үр хүүхдээ төлөвшүүлж чадсан, мөн нийгэм болон бусдын төлөө хүнлэг үйл хийж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлж яваа эхчүүдийг "Бурхан ээж"-ээр шалгаруулжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin.:
baychuudiin eej burhan bolchihoo yu. ee hoorhi um maani badmi hum. burhanii orond morilohiig urisan yum baina. mani metiin yduus ni horsondoo bordoo bolvol boloo shuu dee ee hairhaan.
2014-05-29
монгол ээж:
юун бурхан ээж вэ, энэ одууд, баячууд, томчууд ээжүүдээ сарангоо, нарангоо болгоод байсан одоо бүүр бурхан болголоо л доо. жинхэнэ ээжүүд чинь жирийн ард түмний дундах бидний ээжүүд ш дээ.
2014-05-29
шарын шашин зарлага гаргах дургүй:
шарын шашин зарлага гаргах дургүй учраас бурхан болсон хүмүүстэй зоог барих юм байна. зуд болход * зоолж зовлон ирхэд лам таргална гэж оргүй үг лйв биш байх нь ээ
2014-05-29
0000:
тэгээд хаашаа юм бэ. нас барсан буюу өнгөрсөн ээжүүдийнхээ нэрийг өгч "бурхан ээж" шалгаруулаад хамба лам баахан сүнстэй хамтдаа зоог барих юм уу
2014-05-29
irgen:
uhsen huniig burhan bolson gedeggui bil uu
2014-05-29