Батлан хамгаалахын яам бямба гаригт нээлттэй

img

Батлах хамгаалах яамны нээлттэй өдөрлөг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр буюу ирэх бямба гаригт Чингис хааны нэрэмжит төв талбайд болох юм байна.

Энэхүү өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон, энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж, Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах аж.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Тухайлбал, Батлан хамгаалах төв архивынхан ажиллаж, ажилласан жилийн болон хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаагааг олгох аж. Түүнчлэн 2000 гаруй жилийн түүхтэй “Монгол цэргийн музей”, “Бөртэ” ТӨҮГазар зэрэг Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сонирхож, үйлчилгээг нь хүртэх боломжтой.

Зэвсэгт хүчний ангиудын үзэсгэлэн, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиудын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтуудыг толилуулахаар төлөвлөжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

армийн тухай:
саяхан гаднын тв-ээр дэлхийг донсолгосн манай цэргийн тухай ярьж дуусаад,одоо монголын арми ердөө л 10-д мянган хүнтэй,аж ахуй,барилгын ажил эрхлэхээс өөр юм хийдэггүй гэж ярихад хэцүү л сонсогдож байна лээ.хараад байхад үнэн юм шиг... тэгээд өдөрлоөг гэж шоудах үеэр нь сайд нь гадагшаа явчихдаг нь ч юув дээ? үнэхээр л арми нэрээс цаашгүй юм,хөөрхий.
2014-05-29
заавал унш.:
манай армийнхан худлаа шоудахаас өөр хийх ажил байдаггүй юм уу хаашаа юм.нэг бол хэдэн хүүхдүүдийг маань хуулиар далайлгаж цэрэгт тачихаад хог шороо арилгуулах, тариа ногоо хураалгах, бүр нүүрс шуудайлуулах зэрэг элдвийн ажил хийлгэх юм.дэмбэрэл ээ хүүхээд бид чамд ганц охиноо тоглуулах гэж өгөөгүй шүү гэдэг шиг бат-эрдэнэ ээ, бямбажав аа, бид хүүхдүүдээ цэргийн эрдэмд шамдан боловсорч эх орноо хамгаалахад бэлтгэл хийгээд ир гэж явуулсан болохоос та нарын хэн нэгэн танилын компаний хог шороо арилгуулах, тариа ногоо хураалгах, бүр нүүрс шуудайлуулах зэрэг элдвийн ажил хийлгүүлэх гэж явуулаагүй шүү.
2014-05-29