Асран хамгаалагчийн буруугаас болж 29 хүүхэд амиа алджээ

img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой хэмээн мэдээлжээ. Хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Мөн осол гэмтлийн улмаас хүүхэд амь насаа алдах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж байгаа оронд 3,4 дахин их байгааг ДЭМБ дурджээ.

Манай улсад 2012 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтэл авсан хүүхдүүдийн 27.9 хувь нь 19 хүртэлх насныхан байв. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 10000 хүүхдэд 321.2, зам тээврийн осол гэмтэл 42.9, 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 154.4 байна. Харин 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж сул, хариуцлагагүй байдлаас хүүхэд халуун цайнд түлэгдэх, савтай усанд унах, гадаа жорлонд ойчих, хөхөөр дарж бүтээх, зодож гэмтээх зэрэг шалтгааны улмаас 5 хүртэлх насны 29 хүүхэд нас барсан байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нь сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnjl:
aimaar yum tsag minut dutamd seremjei bh heregtei
2014-05-29