ШШГЕГ-ын алба хаагч 4200 доллартай гээгдсэн түрийвчийг эзэнд нь олж өгчээ
ШШГЕГ-ын алба хаагч энэ сарын 27-ны өдөр Төрийн банкны орчмоос 4200 доллар, 380000 төгрөгтэй нэгэн түрийвч олсон даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн байна. Удалгүй түрийвчний эзэн сандарсаар тус цагдаагийн хэлтэст очиход түрийвчийг нь хүлээлгэн өгсөн байхыг хараад ихэд гайхан баярласан гэнэ. Түрийвчний эзэн “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар түрийвчийг нь олж өгсөн ачтанд баярласнаа илэрхийлэхээр асууж сураглахад ШШГЕГ-ын алба хаагч н.Батзориг гэдэг залуу байсан аж. Гитарчин Б.Наранбаатарын түрийвчинд хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан аж. Өнөө цагт ийм их хэмжээний мөнгө олоод эзэнд нь эргүүлж өгөх хүн байгаад баярласан тус хамтлагийнхан түрийвчтэй мөнгө өөр хүний гарт орсон бол хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй болох байсан хэмээн өгүүлсэн аж.
6
Ингээд “Хурд” хамтлагийнхан баярласнаа илэрхийлж өөрсдийн шилдэг дууны CD, алтан пянзаа өгч, тоглолтдоо урьж хүндэтгэлийн суудалд суулгахаа амласан байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ