Хуулийн сар

img

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан албан хаагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг  сайжруулах зорилгоор сар бүрийг тодорхой нэршлээр нэрлэж хэлтэс бүр хариуцан  бодитой ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээндээ ирэх зургаадугаар сарыг “Хуулийн сар” болгосон байна. Хуулийн сарын хүрээнд Захиргаа хуулийн хэлтсээс иргэдэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, хуулийн чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, мэдээ мэдээллээр хангах аж. Мөн тус хэлтсийн мэргэжилтнүүд хороодод ажиллаж  төрийн үйлчилгээний талаархи иргэдийн сэтгэл ханамжийн байдлаар судалгааг авах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ