МҮЭХ "Оюутолгой"-н удирдлагатай хэлэлцээр хийхийг хүсэв
Оюутолгой компани өчигдрөөс ажилчдаа халж эхэлсэн. Нийтдээ 300 орчим ажилтнаа халсан мэдээлэл бий. Тэгвэл ажлаас халагдсан хүмүүсийн талаар МҮЭХ-ны салбар болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо Оюутолгой компанийг ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээгүйд буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэд Монгол Улсын хуулиас давсан шийдвэр гаргаж, дураараа загнаж байгааг зогсоох цаг болсныг хэлээд, өмнө нь ч ажилтнуудаа халж байсан баримт байгааг дуулгав. Тиймээс Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүссэн юм. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ