Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан байгуулна

img

НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэлэлцлээ.

6

Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.  Нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна.

6

Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох гэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулах шаардлагатай гэж үзжээ.  Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас олгох зээлийн хугацааг 36 сар, хүүгийн дээд хэмжээг 14.4 хүртэл хувь байхаар тооцон нэг зээлдэгчид 5 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор  хөтөлбөрт тусгасан байна. Аль болох олон өрхөд хүрч үйлчлэхийн тулд зээлийн хэмжээг  багаар тогтоосон аж.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gerelee:
ene zeel bairtsaa horongo *rdahaar l jurmaa batalsan bna sh dee odoo ene showgaa boliosoi
2014-07-21