Ш.Түвдэндорж: Зогсонги байгаа аж үйлдвэрлэлийн салбарыг түлхүү явуулна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар өчигдөр АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцсан юм. Тэд ярилцаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн, эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулган гаргах юм. Тэгвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржоос дараах тодруулгыг авснаа хүргэж байна.
6
-АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс таныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн байна. Энэ асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс төрийн намуудын зорилго бол өөрийнхөө тавьсан бодлогыг хэрэгжүүлэх шүү дээ. АН-ын төлөө явж ирсэн гишүүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах л ёстой.
5
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь хэр зохистой вэ. Х.Баттулга гишүүний хувьд давхар албан тушаал хашихгүй байхаар сайдаасаа огцорсон шүү дээ?
-Би Хууль зүйн байнгын хорооны дарга, хуульч хүн. Одоо байгаа эрх зүйн орчноор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болох хуулийн заалттай. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар 2014 оны долоодугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байхаар намуудын санал гарсан. Гэвч энэ хууль унасан. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг тусад нь байлгах гэсэнтэй санал нэг байгаа. Үүнийг дэмждэг.
6
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох хүний нэрийг МоАХ фракциас санал болголоо. Гэвч Х.Баттулгын фракциас давхар ороод ирдэг нь хэр зохимжтой юм бэ?
-Ер нь энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ фракцийн тухай ойлголт байгаа боловч энэ асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих зүйл.
6
-Та давхар албан тушаал хашихад бэлэн байна уу?
-Гүйцэтгэх зөвлөл миний нэрийг дэвшүүлж, энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тийм учраас би үгүй гэх эрх байхгүй.
7
-Та сайд боллоо гэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг цаашид хэрхэн авч явах вэ?
-Амжилттай явж байгаа газар тариалан, мал аж ахуй чиглэлийг одоогийн байдлаас нь дордуулахгүй. "Атрын III" аян гэдэг ч юм уу, мал аж ахуйн өсөлт харагдаж байгаа энэ бүхнийг уламжлуулаад явна. Хамгийн гол нь аж үйлдвэрлэл зогсонги байгаа. Үүнийг түлхүү явуулах бодолтой байна.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ