“Боко Харам”-ын гараас дөрвөн охин зугтаажээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 орчим охиноос дөрөв нь зугтаж, эсэн мэнд аврагдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Нигерийн “Чак” сонинд бичсэнээр “Хэт даврагчдын барьцаанаас зугтаж гэртээ харьсан гэх дөрвөн охин Борно мужийн албаныханд мэдүүлэг өгөөгүй. Нэг охины ээж тэднийг гэртээ ирсэн гэдгийг баталсан” гэв.

1

Өнгөрсөн долоо хоногт Нигерийн арми АНУ-ын мэргэжилтний багийн тусламжтайгаар барьцааны охидыг нууж буй байршлыг илрүүлсэн юм. Хэт даврагчдын барьцаанаас охидыг суллахад туслахаар АНУ нисгэгчтэй болон нисгэгчгүй тагнуулын онгоц, 80 орчим мэргэжилтнээ илгээсэн юм. Хоёр улсын хамтарсан баг охидын байгаа байршлыг илрүүлсэн ч өнөөг хүртэл ажиллагаа явуулахгүй хэвээр байна. АНУ-ын аврах багийн удирдаж Жоннатхан “Бүх охидыг аврах нь бидний үүрэг. Тиймээс түр хүлээж байна” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ