"Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болов

img

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.05.29/ Төрийн ордонд зохион байгууллаа.

э

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, эрдэмтэн, судлаач, МУИС, ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор, Хэнтий, Дархан-Уул аймгийн малчид, фермерийн төлөөлөл оролцож бэлчээр ашиглалт, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

э

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, “Бэлчээрийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, “Бэлчээр ашиглаж ирсэн түүхэн уламжлал ба сургамж” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн, “Өвөр Монголын нутаг бэлчээрийн ашиглалтын дүрмийн хувьсгалт ба үр дүн”-гийн талаар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн их сургуулийн доктор, профессор Хайшаан, “Бэлчээрийн малын экологийн зохистой нутаг”-ийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ гэж

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хэлэлцээд гаргасан шийдвэр байна уу байвал түүнийгээ нийтлэж олныхүртээл болгох хэргэтэй шүүдээ
2014-05-29
зочин:
хэлэлцүүлгийн үр дүн тэгээд юу болсон бэ бэлчээрийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн төлөөлөл оролцсон уу тэдний санал хамгийн бодит амьдралаас урган гарсан байдагаааааааааааааааааааа
2014-05-29