888 төслийн 576 нь ҮХААЯ-нд хамаатай

img

Импортыг орлож, экспортыг дэмжих 888 төслөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамаарч буй төслүүдийг хэрхэн эрэмбэлж, санхүүжүүлэх талаар салбарын яамнаас мэдээлэл өглөө. 888 төслийн 66 хувь буюу 576 төсөл нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд шууд хамааралтай төслүүд байгаа аж. Тус яамнаас эхний  ээлжинд ноос, ноолуур, хүлэмж, сүү, арьс ширний үйлдвэр байгуулах төслүүдийг Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх гэнэ. Харин үлдсэн төслүүдээс хоёр тэрбум төгрөгөөс доош санхүүжилттэй 416 төслийг ангилан ялгаж, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулахаар төлөвлөжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ