"Туул" форум маргааш болно
"Туул" форум маргааш Чингис зочид буудлын гурван давхарт 08.00 цагт эхэлнэ. Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн нөөц, хэрэглээ, ашиглалт, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлж, Сав газрын зөвлөл байгуулах зорилготой Форумыг БОНХЯ, Туул голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд “Усны нөөцийн менежментийн бодлого зохицуулалтын үндсэн чиглэл”, “Усны нөөцийн менежтентэд оролцогч талуудын платформыг бий болгох нь”, “Туул голын урсацын горим, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”, “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр, түүний нөөц, байгалийн нөхөн сэлбэлт, хэрэглээ, ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” зэрэг найман илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
а
Мөн Туул голын сав газрын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг сонгох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ