Их хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашигладаг боллоо

img

Улсын Их хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломжтой боллоо. Монголд анх удаа цахим хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээг “Датаком” ХХК нэвтрүүлсэн байна. “Датаком” ХХК нь УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, УИХ.МОН, МОНГОЛ-УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, МУИХ.МОН, ПАРЛАМЕНТ.МОН, НЭЭЛТТЭЙ-ПАРЛАМЕНТ.МОН, ИХ-ХУРАЛ.МОН, ХУРАЛ.МОН гэсэн найман домэйн нэрийг ашиглалтанд оруулан “Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр хүлээлгэн өгөв.

Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн домэйн нэрийг бүртгэж эхэлсэн бөгөөд цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ юун түрүүн Улсын Их хуралд нэвтэрч байгаа юм. Төрийн байгууллагуудын нэрсийг бүртгэх ажил явагдаж байгаа бөгөөд интернэтийн хөтөч програм дээр УИХ.МОН вэб хаягийг кирилл үсгээр бичихэд ямар нэгэн нэмэлт програм суулгалгүйгээр вэб нь шууд ажиллах боломжтой юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, Монгол Улсын Их хурал 1996 оноос өөрийн веб сайтаа нээсэн. УИХ Монгол хэлээр интернэт ордог анхны хэрэглэгч болж буйд Датаком компанийнханд талархал илэрхийлж буйгаа онцлов.

“Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд, интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломж бүхий энэхүү технологи нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Интернэтийн олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтэрч буйг хэлсэн юм.

2014 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүх Төрийн байгууллагууд интернет хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээнд шилжих бөгөөд дараа нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад албан ёсоор нээлттэй болох юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
kirill ch ug ni mongolynh bish l bgaa yum. .....
2014-05-30
зочин:
мэдээлэлийн эринд энхболд болдбаатар аргагуй энэ чиглэлийн мэргэжил мэдлэгтэй баг хамт олоноороо тэргуун эгнээнд явна амьжилт хусэе! 70гаруй жил хаагдмал нуугдмал харанхуй байсаныг оор иллж байна
2014-05-29
даржаа:
энд уих-ын гишуудийн талаар ямар нэг муу талын зуйл бичвэл негее радио шиг цуураад шоронд ордог эмгэний улгэр лугаа болох байхдаа, унэнийг нь бичсэн байсан ч адилхан биз ха ха ха
2014-05-29