Х.Тэмүүжин: Зөрчлөөр шийтгүүлсэн хүн гэмт хэрэгтэн биш

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн сонирхсон асуултад Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хариулсан юм. Дараагаар нь гишүүд саналаа хэллээ.

1

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин: Зөрчлөөр шийтгүүлсэн хүн хэзээ ч гэмт хэрэгтэн болохгүй. Цагдаагийн тодорхойлолт өгөхөө байгаад жил болж байна. Иргэний эрх, эрх чөлөөг олгох хэрэгтэй. Хүн ялаа эдлээд дууссан бол ямар нэг ялгавралд орж болохгүй. Шийтгэл, ял хоёрын ялгааг зааглаж ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн нөхцөлд л ял эдэлнэ. Ял эдэлж байх үедээ л ялтан байна. Эдэлж дуусгаад иргэн болно. Шийтгэл оногдуулахад хоёр хэсэг байгаа. Улсын байцаагч, шүүх хоёр.

1

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хүн болгоны нийгмийн бүх харилцаа талыг хамардаг энэ хоёр хууль дээр сайтар хэлэлцэх хэрэгтэй. Энэ хуулиудын төсөл дээр шүүмжлэл хэрэгтэй. Хүний амьд явах эрх, Монгол Улсын тусгаар тогтнол, өмчлөх эрх үүнтэй холбогдож байгаа юм. Хөндлөнгийн шинжээчид сайн оролцуулмаар байна. Амьдралын бодит үнэнийг тогтоож, хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм. Сэтгэлийн хөдлөлөөр энэ хуулийн төслийг баталж болохгүй. Эрүүгийн гэмт хэрэг гэсэн малгайн дор эрүүгийн гэмт хэрэг гэж оруулжээ. Энэ заалтаар гудамжинд бохь хаях чинь эрүүгийн хэрэг болоод байна. Уг нь захиргааны зөрчил шүү дээ.

1

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Зөрчлийн тухай гэдэг нэрнээсээ л зөрчилтэй байна. Гэмт хэргийн болон Зөрчлийн хууль хоорондоо холбоотой. Хүн болгон л гэмтэн, зэмтэн байхаар юм шиг ойлгогдохоор байгаа. Монгол орон чинь гэмт хэрэг, зөрчлийн ертөнц биш шүү. Лекц уншиж, оюутнуудад хэлдэг зүйлээ хууль болгож болохгүй. Өнөөдөр бид Гэмт хэргийн тухай хууль хэлэлцлээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль юм билээ. Хууль сахиулагч байгууллагын ямар ч ажилтан зөрчил, гэмт хэрэг хоёрыг ялгаж зааглахаар боловсруулах ёстой.

1

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Энэ хууль 2014 оны УИХ-ын батлах хамгийн чухал хууль болох байх. Өнөөдөр нийгэмд хуулийн засаглалын хомсдол, гажуудал бодитой байна. Тийм учраас хойшлуулалгүй сайн хэлэлцэх ёстой.

1

Гишүүдийн байр сууриа ийн хэлсний дараагаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Гишүүдийн 79.3 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт байнгын хороо руу шилжүүлэв.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
тэмүүжин сайд сайн хүн шүү ард түмнийхээ төлөө үанханыг хүртэл ялгахгүй өмгөөлөгч олж өгдөг хэрэгтнүүддээ өмгөөлөгч дандаа олж өгч байхыг хүсье кккк
2014-05-31
зочин :
ядарсан ард иргэдииг шалтаглаж шоронгоо дүүрэгхээ болих хэрэгтэи шдэ дээгүүр идэж уугаад баигаа луиварчингуудаа хиих хэрэгтэи манаи хууль ядарсан доогуур хүмүүсдээ илүү их үилчилдэг .
2014-05-30
zochin:
xuuliin tusliig unshsan. baga zereg zasj zalruulaad batalchixval koncepci ni ix zuv yum bilee. amjilt
2014-05-30
kkkkkkk:
yal edelj bga hun irgen bish yum baina.odoo l oilgoloo.tegvel uheed baih ny argagui l yum baina.temuujin zov l yarij baina shuu dee.
2014-05-29